Монголын цамын дэг

Цам нь буддын шашныг дэлгэрүүлэх, газар лусын эздийн уур хилэнг
намжаах, хүн ардад учирсан гай зовлон, ад зэтгэрийг арилгах шалтгааны
улмаас үйлддэг шашны томоохон баяр бүхий зан үйл юм. Цам бол догшин
бурхадыг дүрсэлсэн шашны нэгэн төрлийн бүжгийн чуулган юм. Цамын
дүрүүд нь бурхны шавь нар зүүд бясалгалдаа үзэж төсөөлсөн дүр болой.
Цам гадаад төрх, дүүлж харайх хөдөлгөөнөөрөө муу бүгдийг зайлуулж
дотоод сэтгэлээрээ баясган гийгүүлэх учиртай билээ.

Зохиогчийн эрх © 2022 - 2023 Цагаан лавай чуулга. Бүх эрх хуулиар хамгаалагдсан