Монгол ардын уртын дуу

Монгол дууг уртын болон богинын гэж үндсэн хоёр хэсэгт хуваадаг. Уртын
дуу нь эртний уламжлалтай бөгөөд монголчуудын эрхэмлэн дээдэлдэг дуу
юм. Уртын дууг хурим найр, баяр ёслолын эхэнд хүндэтгэл болгон дуулдаг
уламжлалтай. Уртын дуунд байгаль ертөнцийн улиран хувьсах үзэгдэл
юмсын харилцаа холбоо хүн ардын ухаарал бодролын өнгө аяс хүний
дотоод сэтгэлгээний нандин сэтгэмжүүд дүрслэгддэг.Монгол уртын дуунаас
нүүдэлчдийн сэтгэлгээний онцлогийг харж болдог.

Зохиогчийн эрх © 2022 - 2023 Цагаан лавай чуулга. Бүх эрх хуулиар хамгаалагдсан